Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд “Rune” продакшны уран бүтээлчид “Шидэт ой” хүүхдийн киног үзэгчдийн хүртээл болгосон билээ. Энэ нь “Бушхүүгийн үлгэр”, “Алтан өргөө” зэргээс 55 жилийн дараа дахин бүтээсэн үлгэрийн сэдэвт кино юм. Эл хамт олон тус бүтээлээ дахин өөр хэлбэрээр хүүхдүүдэд толилуулахад бэлэн болжээ. Энэ удаад тэд Монголын үндэсний циркийн уран бүтээлчидтэй хамтран “Шидэт ой” тоглолт хийх гэнэ. Тус тоглолт шидэт ойн сургамжит үлгэрийг циркийн үзүүлбэртэй хослуулан найруулж, сурагчдын амралтаар болж буйгаараа онцлог. Түүнчлэн хүүхэд багачуудад байгаль эх дэлхийгээ хайрлах, зөв зохистой харилцах төлөвшил олгоход уг бүтээлийн зориго оршиж буй аж. “Шидэт ой” тоглолт энэ сарын 11-12-нд болно.