Тухайн онд зохиосон хөгжмийн шилдэг бүтээлийг шалгаруулах, түгээн сурталчилж нийтийн хүртээл болгох зорилгоор Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 35 дахь удаагаа зохион байгуулсан “Алтан намар” наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд ӨМӨЗО-ы хөгжмийн зохиолчид оролцсоноороо онцлог байлаа. Ингээд шилдэг найман бүтээлийг танилцуулъя. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ой тохиож буйг тохиолдуулан түүний нэрэмжит медалийг шилдгүүдэд мөн гардуулсан юм. Уг наадмын дэлгэрэнгүй сурвалжилгыг “Өнөөдөр” сонины мягмар гаригийн дугаараас уншина уу.
Д.Ариунболд -“Хөмөргөн гурвалжин” этно балет (Том хэлбэрийн бүтээл)
Б.Энхбаяр-“Бурхан Халдун магтуу” (Симфони найрал хөгжимд зориулсан том хэлбэрийн бүтээл)
Ш.Өлзийбаяр-“Ятга, найрал хөгжимд зориулсан хоёрдугаар концерт” (Алтай ятга, Аху ятганд зориулсан том хэлбэрийн бүтээл)
Ж.Энхбаяр-“Симфони, найрал хөгжимд зориулсан Элигия”
Нарс-“Зуун найман хорол” (Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан расподи)
Г.Төвшинтөр-“Экспромт удиртгал” (Үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл)
Б.Мөнхжаргал-“Хуучир хөгжимд зориулсан концерт (Гоцлол хөгжимд зориулсан бүтээл)
Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр “Итгэлийн эгшиг” (Цөөхүүл хөгжимд зориулсан бүтээл