Өчигдөр болсон Сөүлийн загварын долоо хоногт монгол охин оролцжээ. Энэ удаагийн шоунд ирэх хавар, зуны шинэ загварыг танилцуулсан бөгөөд БНСУ-д эх орныхоо нэрийг гаргаж яваа авьяаслаг охин Э.Тэтгэн уг шоунд оролцсон байна.
Тэрбээр Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд 10 жилээ Эрдэнэтийн Монгол-Туркийн дунд сургууль төгссөн. Өдгөө БНСУ-ын Сөүл хотод ажиллаж амьдарч буй юм. Э.Тэтгэн "Wolfstudio" студийн "wolfmusic" хөгжмийн хөтөлбөрийн шторконд тоглож байсан юм. Мөн энэ жилийн ESteem агентлагийн загвар өмсөгч, нүүр царайгаар тодорсон аж.