Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар уран бүтээлийн тоглолтоо удахгүй хийх гэж байна. Уртын болон ардын дууг гайхалтай сайхан амилуулдаг уран бүтээлчид маань тоглолтынхоо өмнө хоёр ч дуунд клип хийлгэж амжжээ.
Эхний дуу нь “Хун галуу” хэмээх Өвөрмонгол ардын дуу. Энэхүү дуу алс холын газраас зорин ирсэн гийчдээ уриалгахан угтан авч, найрсагаар зочлон наргих Монгол туургатны найрын дуу юм. Өвөрмонголын Шилийн голын Авга хошууны Чингис Богд уулын өвөрт зураг авалтаа хийсэн дуучид уран бүтээлээ түмэн олонд хүргээд байна.
Энэхүү клипэнд дуучдаас гадна Өвөрмонголын Шилийн гол аймгийн малчин иргэд оролцжээ. Монголын ард түмнийг төрсөн ах дүүс шигээ хүндэтгэн хайрладаг Шилийн гол аймгийнхан Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарыг ардынх нь дууг дуулж, нутагт нь клипний зураг авалтаа хийсэнд тун их талархжээ.