Монголын хөгжмийн цөм гэж хэлж болох гурван том найрал хөгжмийг эгнээндээ нэгтгэсэн Улсын филармонийн нээлтийн тоглолт аравдугаар сарын 15-нд Соёлын төв өргөөнд болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, Морин хуурын чуулгын хамтарсан эл тоглолтод дэлхийн сонгодог, жааз болон үндэсний шилдэг бүтээлүүдийг дээжлэн тоглох юм. Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмийг Морин хуурын чуулга, жааз хөгжмийн алдарт зохиолч Армандо Энтони буюу Гориа Чикийн “Испани” бүтээлийг Баянмонгол чуулга, Камиль Сенсансын “Danse Macabre” зохиолыг Симфони найрал хөгжим тоглох юм. Түүнчлэн Мексикийн алдарт хөгжмийн зохиолч Артур Маркүйзийн “Danzon № 2”-ийг гурван найрал хөгжим хамтран тоглох аж. “New season 2017” тоглолтын тасалбарын www.ticket.mn цахим хуудаснаас худалдаж авч болохоос гадна 1900-1617 дугаарт залган үнэгүй хүргүүлж болох аж.