Монголын томоохон хэвлэлийн компаниуд болон номын дэлгүүрүүд хямдралтай үнээр ном, сурах бичиг борлуулж буй номын хямдралтай худалдаа өнөөдөр болж байна. "Шинэ монгол" дунд сургуулийн удирдлага уламжлал болгон зохион байгуулдаг уг худалдаа өнөөдөр тус сургуулийн нэгдүгээр давхарт 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Хямдралтай худалдааны үеэр зохиогчид ирж уулзалт хийж буй. Эмпати төв, "Хөх дэвтэр" хэвлэлийн газар, "Интер ном", "Аз хур" зэрэг номын дэлгүүрүүд оролцож байна.