13 настай бүргэдчин охины зураг дэлхийн шилдэг 100 бүтээлд багтсанаар цөөнгүй уран бүтээлчид түүнд анхаарал хандуулах болсон. Нью-Йоркийн Олигвы Энтертайментынхан түүний амьдралаар баримтат кино хийсэн нь өнгөрөгч нэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийсэн.
Уг кино энэ сарын 8-нд болсон Торонтогийн олон улсын кино наадамд оролцсон бөгөөд киноны гол баатар Н.Ашполан ч уг наадамд оролцохоор Канадад очоод буй. Түүнийг тус улсад байх үед нь Холливудын нэрт жүжигчин Леонардо ДиКаприогийн аав ээж өчигдөр үдийн зоогонд урьжээ.