Жил бүр төв талбайд зохион байгуулдаг "Номын баяр" энэ сарын 16, 17-нд болох гэж байна. Уламжлалт номын баярт "Мөнхийн үсэг", "Тагтаа паблишинг" зэрэг хэвлэлийн газрууд "Азхур", "Мир", "Номон" зэрэг номын дэлгүүрүүд оролцдог. Ерөнхийлөгчийн 158-р зарлиг ёсоор улс орон даяар тэмдэглэж буй номын баярт нэр хүндтэй зохиолчид ирж гарын үсэгтэй номын худалдаа явуулж, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт болдог уламжлалтай.
Энэхүү баярын үеэр оролцогчид номоо 5-50% хямдруулсан байдаг тул уншигчдод сонирхсон номоо хямд үнээр, зохиолчийн гарын үсэгтэй нь авах таатай боломж бүрддэг билээ.