Нью-Йоркийн гудамжаар алхаж явтал монгол бүсгүйн инээмсэглэсэн төрх гудамжны гэрэлт самбарт харагдвал бүү гайхаарай. Учир нь дэлхийд танигдсан NYX брэндийн нүүр царайгаар монгол бүсгүй тодорчээ. Энэ талаар тодруулахаар Д.Анударийг "Let's chat" буландаа урилаа.
-Дэлхийн өнцөг булан бүр дэх NYX-ийн дэлгүүрийн самбарт өөрийн чинь зургийг байрлуулсан гэсэн. Тус брэндтэй хамтран ажиллах гэрээ хийсэн үү?
-Тийм ээ.
-NYX нүүр царай болох загвар өмсөгчдөө хэрхэн сонгон шалгаруулж авдаг юм бол. Та хэрхэн тэр шалгуурыг нь давав?
-Сурталчилгааныхаа зурагт хуудсанд зураг авахуулах зургаан хүнийг тус компани инстаграмаар дамжуулан хайсан юм билээ. Ингэхдээ шар, цагаан, хар гээд өөр өөр арьстай хүмүүсээс сонгон авсан байдаг. Тэгээд инстаграм хуудсаар нь дамжуулан сонгосон хүмүүстээ хамтран ажиллах санал тавьсан.
-Өөрөө ямар мэргэжилтэй вэ?
-Гоо сайхны бүтээгдэхүүний маркетингийн чиглэлээр АНУ-д мэргэжил эзэмшсэн. Одоо Лос-Анжелесийн нэгэн зар сурталчилгааны компанид мэргэжлээрээ ажиллаж байна.
-Цаашдаа тус брэндтэй хамтран ажиллах уу?
-Хамтран ажиллах гэрээнд тодорхой хугацаа заагаагүй. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сард дахин нэг сурталчилгааны зураг авахуулах ажил бий.
Д.Анударийн инстаграм хуудас @staceyanudari