Монголчуудыг хэсэгтээ л телевизийн дэлгэцэнд ойртуулдаг "Авьяаслаг Монголчууд" шоу өнөөдөр буюу есдүгээр сарын 4-ний өдрийн 19:30 цагаас эхэлж буй. Энэ алдартай шоуг уламжлал ёсоор "Монгол ТВ" үзэгчдэд хүргэх юм. Харамсалтай нь Монголдоо томд тооцогдох, олон хэрэглэгчтэй "Univision" компанийн албан ёсны твиттер хуудсандаа зар тавьж, энэ шоуг ухрааж үзэх боломжгүй болсныг мэдэгдэв.
IPTV-гээр ухрааж, зогсоож, нөхөж үзэх үйлчилгээг үзэгчид 1500 төгрөг нэмж төлж, худалдаж авдаг. Харин зөвхөн нэг шоунд зориулж, ухрааж үзэх үйлчилгээгүй болно гэдэг үзэгчдээ үл хүндэтгэсэн шийдвэр байлаа.
"Авьяаслаг Монголчууд" шоу энэ сарын 4-нөөс эхэлж, ням гариг бүр үзэгчидтэй уулзах юм.
.@MONGOLTV pic.twitter.com/BOVVEtZgh6
— Univision Mongolia (@UnivisionMN) September 4, 2016