Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров профессор цол хүртлээ. Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр боловсрол, шинжлэх ухааны дээд цолыг түүнд хүртээсэн нь энэ.
1971 оноос Багшийн сургуульд хөгжмийн онолын багшаар ажиллаж эхэлсэн тэрбээр 2010 оноос СУИС-ийн тэргүүлэх профессор, Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын багийн ахлагч, Эрдмийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.