Соёл, урлагийн ажилтны баярыг есдүгээр сарын хоёр дахь ням гаригт тэмдэглэдэг болоод 13 жилийг үджээ. Соёл, урлагийн байгууллагууд ээлж дараалан энэ баярыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монголын үндэсний музей хамт олон бусдыгаа баярлуулахаар зэхэж байна. “Чингисийн хүрээ” цогцолборт болох соёл, урлагийн ажилтны баярын өдөр спортын бага наадам хийхээс гадна нийгмээ соён, гэгээрүүлэх эрхэм үүрэгтэй хамт олон хүмүүнлэгийн ажил хийж баяраа угтах аж.