“Өнөөдөр” сонины 20 жилийн ойн босгон дээр манай орлогч эрхлэгч Г.Өлзийсайхан “Алтан гадас” одонгоор шагнууллаа.
Зургаан жилийн өмнөөс Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны даргаар ажилласан тэрбээр 2011 оноос “UB post” сонины ерөнхий эрхлэгчээр томилогдож, бүтцийг нь өөрчилснөөр долоон хоногт хамгийн олон давтамжтайгаар гардаг, англи хэл дээрх сонин болж чадсан юм.
2012 оноос “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгчээр ажиллан, сониныхоо нийтлэлийн бодлогыг зангидан, хамт олноо удирдан чиглүүлж буй түүний хөдөлмөрийг төр үнэлсэнд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
Тэрбээр шагнал авах үеэрээ “Энэ 20 жилийн гуравны нэгээс илүү хугацаанд нь туршилтын сурвалжлагчаас эхлээд ажиллажээ. Сонин бол хамтын хөдөлмөр, бүтээл байдаг. Үнэтэй туршлагаасаа хуваалцан, сэтгүүлчийн замд хөтөлсөн өмнөх үеийнхэн, одоо дахин нэг шинэ арваны түүхийг эхлүүлэх гэж буй хамт олондоо “Өнөөдөр” сонин болон “Монгол ньюс” компанийн 20 жилийн ойн мэнд хүргэе” хэмээсэн.