Ирэх сард 20 жилийн ойгоо угтах гэж буй манай сонины хуудаснаа хүн төрөлхтний амьдралд гэрэл гэгээ нэмдэг соёл урлагийн түүх хөвөрсөөр иржээ. Хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбарын уран бүтээлчид хамтран ажиллаж, үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчдийнхээ оюуны цангааг шинэлэг, сонирхолтой байдлаар тайлж болдгийг 20 жил тасралтгүй харуулсаар ирсэн түүх биднийх.
“Өнөөдөр”-ийн хуудсаар өөрсдийн уран бүтээлийн тухай яриа өрнүүлээгүй урлагийн алдартнууд байхгүй гэхэд хилсдэхгүй. Бид тэмдэглэлт ойн баяраа тохиолдуулан Монголын уран бүтээлчид манай сонины тухай ямар сэтгэгдэл тээж явдгийг нь сонирхлоо.