“Банш” Батаа буюу жүжигчин Д.Баттөмөрийг танихгүй хүн ховор. “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлээс жүжигчин болох гараагаа эхэлж, “Х ТҮЦ” продакшнд үзэгчдийн танил болсон тэрбээр өдгөө “Мөрөөдлийн театр”-т уран бүтээлээ туурвиж буй. Арван хүүхэдтэй айлын хамгийн бага хүү, бүтээсэн дүр бүхнээрээ үзэгчдийг хөгжөөж, хайрыг татдаг түүний тухай сонирхъё.
• Төрсөн огноо: 1981 зургадугаар сарын 2
• Орд: Ихэр
• Биеийн өндөр, жин: 173 см, 83 кг
• Гутлын размер: 42
• Машины марк: “Тоёота” -Ланд круизер 200
• Мэргэжил: Жүжигчин
• Гэр бүлийн байдал: Эхнэр, хоёр охинтой
• Авах дуртай бэлэг: Бугуйн цаг
• Дуртай хоол: Үхрийн чанасан мах
• Дуртай амттан: Айраг
• Дуртай өнгө: Цэнхэр
• Түрхдэг сүрчиг: “Шанель”
• Дуртай хамтлаг, дуучин: “Камертон”
• Дуртай киноны дуртай хэсэг: “Эх оронч” кинонд жүжигчин Мель Гибсоны “Эрх чөлөө” гэж орилдог хэсэг
• Хэлэх дуртай үг: Сайхан
• Таалагддаг зан чанар: Үнэнч
• Хобби: Кино үзэх
• Мөрөөдөл: Том театртай болох
• Дуртай спорт: Сагсан бөмбөг
• Цуглуулга: Улс орнуудын тавган сувинер
• Айдаг зүйл: Хөгшрөх
• Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр: Ханиа зөв сонгосон
• Өөрийгөө ямар нэг дуугаар зүйрлэвэл: “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”