“Монгол хүү” киноны уран бүтээлчид. Ленинград, 1936 он Арын эгнээний зүүн гар талаас гурав дахь нь найруулагч И.Трауберг, түүний хажууд Мэргэн гүн Гомбожав Урд эгнээнд зүүн гар талаас Шороотын Цэвээн, Дулмаа буюу Төв театрын жүжигчин Сосор
Хорвоод 36 жил амьдрахдаа засаг ноёны сэнтийнээс оюутны ширээнд сууж, удалгүй эрдэм шинжилгээний ажилтан, хилийн чинадад аспирант, судлаач эрдэмтэн болоод, эцэст нь “урвагч, хувьсгалын эсэргүү” гэгдэн харамсалтайгаар нас барсан нэгэн их хүмүүний тухай бичих явцдаа амьдрал гэдэг урт, богино наслахдаа бус утга учиртай өнгөрүүлсэн, эсэхээр үнэ цэнэ нь хэмжигддэгийг илүүтэй ойлгов.
XX зууны Монголын оюун санааны түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн гарамгай сэхээтнүүдийн нэг болох мэргэн гүн Гомбожавын мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож буй. Тэрбээр 1906 онд Сайн ноён хан аймгийн Хөндлөн Мэргэн засгийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Агьт хэмээх газар засаг ноён Мөнх-Очирын отгон хүү болон мэндэлжээ.
Аав нь угсаа залгамжлах агь Гомбожавыг сайн багш дагуулан, хар багаас нь эрдэм номд шамдуулан сургах гэхдээ Монгол даяар нэр алдар нь түгсэн номч мэргэн гэгээнтэн Дарва бандид Агваанчойнжуурдондовт шавь оруулсан байдаг. Чингис хааны алтан ургийн (Батмөнх даян хааны хүү Гэрсэнзболод жалайр хунтайж, түүний зургадугаар хөвгүүн нь Далдан хөндлөн бөгөөд түүний хошууг Хөндлөн мэргэн засаг хэмээн нэрийддэг байж) хүн, амьдарч асан үеийнхээ залуусын дотор гадаадын сургуульд хамгийн олон удаа су ралцсан гэгддэг, басхүү хятад, төвд, манж, англи, орос, франц, герман хэлтэй энэ эрхэм хүний амьдралын зураг төөрөг, намтар түүх яг л кино шиг.
Мэргэн гүн Гомбожав гэргий Б.Оюунбилэгийн хамт
Кино шиг гэсэн нь бас давхар шалтгаантай. Монголын анхны уран сайхны кино “Монгол хүү”-д тэрбээр цэргийн даргын дүрийг бүтээж, дэлгэцэнд үлдсэн нэгэн. Зүгээр ч нэг дүрээ мөнхлөөд зогсоогүй, “Монгол хүү” кинонд “Шороотын Цэвээн тэглээ, ингэлээ” гээд тайлбар уншдаг хүн нь хүртэл мэргэн гүн Гомбожав гэдгийг саяхан л олж тогтоожээ. Тэр байтугай, энэхүү бүтээлийн титр дээр зөвлөх бөгөөд хянагчаар М.Гомбожав ажиллав гэсэн байдаг нь мөн л энэ хүн юм байж.
ХЭРГЭМ ЗЭРГЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ, ЭРДЭМ НОМЫН МӨР ХӨӨСӨН НЬ
Хөндлөн Мэргэн засгийн хошуу ноён МөнхОчирыг нас барахад М.Гомбожав 17 настайдаа засаг ноёны хэргэм зэргийг нь залгамжилж, тухайн үеийн ёс заншлаар нутгийн угсаа гаралтай тайжийн охин Туваансүрэнг хатнаа болгон авч байж.
Харин 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсны дараа тэрбээр Бүгд Найрам дах засгийг талархан дэмжиж, гүн хэргэмээсээ сайн дураараа татгалзан, Дотоод яаманд өөрийн хүсэлтийг ёсоор болгохыг хүссэн өргөдөл бичсэн тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий.
Үүнд багшийнх нь нөлөө чамгүй байсан аж.
М.Гомбожавын 1927-1929 онд Парис хотноо суралцаж байхдаа зарцуулсан зар лагын тооцоог 1929 оны долдугаар сард Судар бичгийн хүрээлэнгээс бодож үзсэн байдаг юм. Сургуулийн зардал, багшийн хөлс, ном дэвтэр, цахилгаан мэдээ, Англид очиж эмч лүүлсэн зардал, бие хамгаалах бичгийн болон ирэх замын сүйтгэл, Судар бичгийн хүрээлэнд ном дэвтэр, зургийн аппарат зэргийг худалдан авсны үнэ хөлсийг хасаад үзэхэд улс харин ч 48 төгрөг 93 мөнгө түүнд эргүүлэн өгөхөөр тайлан тооцоо гарч байсан гэдэг. М.Гомбо жавын аливаад ихээхэн нягт нямбай, улсын мөнгө хөрөнгөнд хайр гамтай ханддаг хүн байсан нь тодорхой харагдана. Түүхийн ухааны доктор С.Идшинноров
Дарва бандид гэгээнтэн “Монгол орон хуу чин суртлаа ягштал баримталж болохгүй, бусад улс орны үлгэрээр явж, тэдний жишигт хүрэх ёстой. Ингэхийн тулд хөвгүүд, охидыг эрдэм номд шамдуулах хэрэгтэй” гэж үздэг хүн байсан тул нутаг хошуундаа нэртэй, бас ч шаггүй боловсролтой М.Гомбожавыг 1923 онд Нийслэл хүрээ рүү явуулж, оюутны түр сургуульд сурах эхлэлийг тавьж өгчээ. Сайн багшийн нэр нөлөөгөөр Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, нэрт эрдэмтэн Жамсраны Цэвээнтэй хэдийнэ танилцсан байсан нь түүнд ихээхэн дэм болж, тэр үеийн бичгийн мэргэд О.Жамъян гүн, Ч.Бат-Очир нартай танилцаж амжив.
Охин Г.Билэгт
Ийнхүү сурахынхаа хажуугаар Судар бичгийн хүрээлэнгээс ховор ном судар авч унших, заримыг нь хуулж бичих, орчуулахын зэрэгцээ Монголд анхны музей байгуулахад хувь нэмрээ оруулж, элдэв чулуу сэлтийг ч түүж өгч байжээ. Эрдэм номын замд эргэлт буцалтгүй орсон тэрбээр сургуулиа дүүргээд Судар бичгийн хүрээлэнд ажиллахдаа судалгааны цөөнгүй өгүүлэл, шүүмж бичин, 1924 онд анх байгуулагдсан нэр томъёоны комис сын гишүүнээр ажиллаж, хожим Б.Ринчен, С.Шагж, Я.Цэвэл нарын хамт Монгол хэлний тайлбар толь зохиох ажилд хүчин зүтгэж байв. Мөн Ч.Бат-Очир, Бадамжав нарын хамт Хята дын Жанчхүү, Бээжин, Шанхай зэрэг хотод Монголын эх түүхийн холбогдолтой ном судар цуглуулах тусгай томилолтоор явснаас гадна их хаадын түүхийг, тэр дундаа “Цагаан түүх” хэмээх сурвалжийн талаар хүртэл судалгаа хийсэн байдаг.
ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЭРДЭМТЭН
Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодон, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэт гэдэг, хөмөрсөн тогоон доторх шиг амьдра лаар монголчуудын дийлэнх нь замнаж асан ХХ зууны эхэнд зургаа, долоон хэлтэй хүн Монголд байсан гээд бод доо. Ямар сайндаа л мэргэн гүн Гомбожав гуайн хүү “Аавтай барааны захаар явах ёстой хэцүү.
Орос хүн таарвал оросоор яриад зогсчихно. Хятад хүнтэй хятадаар яриад удчихна” гэдэг байж. Түүнийг дэлхийн монголч эрдэмтэдтэй багш шавийн барилдлага тогтоож, Европт монгол судлалыг хөгжүүлэх үндсийг тавилцсан, өрнө, дорнын боловсролыг хослуулан эзэмшсэн анхны эрдэмтэн судлаачдын нэг хэмээн үнэлдэг нь учиртай. 1924 оноос эхлэн манай улс ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины хэл бичгийн сургуульд 20 хүн илгээн суралцуулсны дотор Судар бичгийн хүрээлэнгийн удирдла гууд М.Гомбожавыгаа багтаажээ.
Нэрт эрдэм тэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, О.Намнандорж нар ч мөн тус сургуульд сурч байсан бөгөөд тэд Зөвлөлтийн монголч эрдэмтэн Б.Я.Влади мирцов, С.А.Козин, П.К.Козлов зэрэг том чуудтай ойр дотно танилцаж, олон зүйл дээр санаа оноогоо солилцож байсныг Н.Поппегийн нэгэн захидлаас харж болно. Үүнд “Кучин буюу “Сарын сүүлийн 10 хоног” хэмээх үгийн утгын талаар таны захиаг хүлээн авалгүй эндээс явсан болохоор тусгайлан судлаагүй. Гэсэн ч сарын хоёр дахь хагас хэмээх утгатай “Сарын хууч” гэсэн үгийг олонтаа сонсож явлаа.
Энэ ажиглалтаа би зориуд шалгахын тулд сая хамт ирсэн Мэргэн гүн Гомбожав, Бадамжав Жамсранов хоёроос лавлан тодруулж байлаа...” гэсэн байдаг тухай түүхч С.Туяа онцлон тэмдэглэжээ. Түүнийг тухайн үеийн Монголын сэхээт нүүдээс өрнийн эрдэмтэн судлаачдад өндрөөр үнэлэгдэж, танигдсан нэгэн байсныг гэрчлэх баримт үүгээр дуусахгүй.
1927 оны хоёрдугаар сард Францын Сорбоны их сургуульд сурал цахаар явсан М.Гомбожав, Бадамжав (Жамс раны Цэвээний эхнэр) нар Берлинээр дайрах замдаа нэрт эрдэмтэн С.М.Вольфтой уулзсан тухай дурсамж Роберт Рупений “XX зууны монголчууд” номд бий. “Гомбожав, Бадамжав нар орос хэл сайн мэддэг, гайхалтай сонир холтой хүмүүс байна. Монголчуудын амьдрал, шинжлэх ухааны салбарын тухай их мэдээл лийг тэд надад өглөө.
Гомбожав орос, фран цаар чөлөөтэй ярьдаг, хятад, төвд, манж хэлийг мэддэг хэл шинжлэлийн лут хүн байлаа” хэ мээн Серж Вольфийн тэмдэглэлд байдаг аж. Харамсалтай нь, 1929 онд олон улсын байдал хурцдаж, манай дотоодод ч улс төр, нийгмийн амьдрал ороо бусгаа болсон тул Гэгээрлийн яам Франц, Германд сургахаар явуулсан хү мүүсээ гэнэт буцаан татахад М.Гомбожаваас дутахааргүй харамссан хүн бол түүний багш, нэрт эрдэмтэн П.Пеллио байсныг нотлох за хидал байна. Тэрбээр шавийгаа буцааж сургуульд нь ирүүлэхийг хүсэн доорх захидлыг Монгол руу ирүүлж байжээ.
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН БАРААН СҮҮДЭР
М.Гомбожав Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор 1930-1932 онд Буриадын УлаанҮдэд ажиллаж байхдаа гэргий Б.Оюунби лэгтэйгээ танилцан, гэр бүл болжээ. Тэд хүү, охин хоёртой байж. Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны угсаа залгамжилсан сүүлчийн ноён Гомбожаваар овоглодог цорын ганц хүн болох охин Билэгтийг нь мэнд сэрүүн байхад уулзаж ярилцах хувь надад 2009 онд тохиож билээ. Дөрөвхөн настайдаа ааваасаа өнчирсөн тэрбээр олон зүйлийг бүүр түүр санах нь аргагүй.
“Биднийг Ленинградад байхад 1937 оны наймдугаар сард аавыг гэнэт баривчлаад явсан гэдэг. 1940 онд ЗХУ-ын Дотоод явдлын ардын комиссариатын газрын дэргэдэх Онцгой зөвлөлөөс аавыг найман жил хорихоор шийтгэсэн юм билээ. Тэгээд Магаданы хорих лагерьт хүнд өвчнөөр өөд болсон гэдэг яриа л байдаг юм. Цөллөгт байсан бид Сталинд өчнөөн удаа захидал бичсэн ч сураггүй байсаар 1956 онд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хурлаар аавд тулгасан хэргийг цагаатгасан.
Францын эрдэмтэн Пеллиогоос ирсэн захидал Эрхэм абугай танаа! Эрхэм Гомбожав энэхүү бичгийг танд уламжлан хүргэх буй заа. Энэхүү Гомбожав ийнхүү буцах улмаас би их л гашуудах бөгөөд үнэхээр хайрламуй. Гомбожав болбоос энэ өнгөрсөн хоёр жилийн дотор франц хэл бичгийг сайтар боловсруулан гайхамшигтайгаар мэдсэн нь эдүгээ санааны зоригоор ярих ба бичих зохиох зэрэг зүйлүүдээс бэлхнээ мэдэгдмүй. Түүнээс гадна хэд хэдэн сараас нааш хятад хэл бичгийн сургуульд сайтар суралцан байсан бөгөөд эдүгээ болбоос чухамхүү ёсчлон шинжлэх ухаанд суралцахуйд ер боогдох, дутагдах зүйлгүй болж энэ жилээс эхлэн манай сургуулийн газар миний шавь болон тусгайлан сурсугай хэмээн зорьсон эрдмүүдээ заалгаж байсан бөлгөө. Жич, Гомбожавыг хятад, түрэг хэл бичгийн сургууль ба дуу аялгууны ухааны эрдэмд суралцуулбаас эдүгээ чухам нэлээд бэлтгэсэн хүн болох бөгөөд монгол газар ерөнхий хэл бичгийн түүх хэмээх эрдэм ба эрт цагийн хүн төрөлхтний үлдэгдлийг шинжлэх ухааны эрдмүүдийг хөгжүүлэн шинжилж чадах болох буй заа хэмээн маш бат итгэн санаж байжухуй. Миний санаваас Монголд шинжлэх ухааны эрдэм маш чухал тул онц болгон үзэж дахин давтан гуйх нь хэрэв болох аваас даруйхнаа Гомбожавыг дахин миний дэргэд гурав буюу дөрвөн жилийн хугацаагаар эргүүлэн ирүүлбээс дээр дурдсан зүйлүүдийг гүйцэтгэж чадмой. Миний эдүгээгийн хийж бүхий ажлыг Гомбожав танд хэлэх буй заа... Мөн сайныг эрж хичээнгүй сүслэгч П.Пеллио 1929 оны дөрөвдүгээр сарын 21
Ингээд ээж бид хоёр Монголдоо ирэх эрхтэй болсон. Ах маань тэндээ эмчээр үлдсэн дээ” хэмээн Г.Билэгт гуай санаа алдан ярьж билээ. Мэргэн гүн Гомбожав улс орныхоо шинж лэх ухаан, сурган хүмүүжүүлэх салбарт хүчин зүтгэхийн тулд тэртээ 1924 онд өөрийн дураар хэргэм зэргээсээ татгалзсан байтал тийнхүү улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилсан нь эмгэнэлтэй.
Тэр тусмаа хүний нутагт хоёр бүлтгэр үр, эхнэрийг нь олон жил цөллөгт байлгана гэдэг үнэхээр харамсалтай. Энэ сүүдэр хожим үр хүүхэд, ач, зээ нарыг нь ч тойроогүй гэдэг. Уг нь тэрбээр “Монгол хэл, түүх, соёлыг шинжлэх ухааны шинэ арга барилаар судлахад эрдэм мэдлэг асар их чухал байна. Намайг Ленинградад аспирантурт сургаж өгнө үү” хэмээн удаа дараа өргөдөл бичсэний хүчинд номын дуу сонсохоор очоод байсан юм билээ. Ийм хувь тавиланг Монголын олон сэхээтэн туулсныг бид алдаг оног л мэддэг.
Ийм их үнэ цэнээр өнөөгийн бидэнд ирсэн эх хэл, соёл, түүх, тусгаар тогтнол, эрх чөлөөний амтыг залуу хойч үеийнхэндээ мэдрүүлж, таниулахаас хойш суумааргүй байгаа юм даа, уг нь.