Төрийн соёрхолт дуучин Д.Болд, "Ажигана" группын ерөнхийлөгч Э.Туул, гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг нар "Louis Vuitton" брэндийн шинэ бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцжээ. Өмнөд Афкрикийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах "Make a Promise" аяныг өрнүүлж, дэлхийн өнцөг булан бүр дэх урлаг соёл, спорт, нийгмийн идэвхтэн, алдартнууд уг аяныг дэмжиж, зурагт хуудаст нь оролцсон байна.
"LV" брэнд тус аянд зориулж, "Silver Lockit" хэмээх бугуйвч, зүүлт худалдаанд гаргаж, тус бүр нь 200 ам.долларын үнэтэй чимэглэлээс олсон орлогын 50 хувийг хүүхдийн төлөөх сайн үйлсийн аянд хандивлаж буй.
"Silver Lockit" бүтээгдэхүүний сурталчилгааны зурагт хуудаснаа Холливудын нэр жүжигчин Николь Кидман, дуучин Мэрайя Кэрри, алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэм, "Victoria's secret"-ийн сахиусан тэнгэр Миранда Кэрр, Хайди Клам нарын зургийг байрлуулаад буй. Харин тэдэнтэй зэрэгцүүлэн манай олны танил эрхмүүдийнхийг цахим хуудаснаа тавьжээ. http://eu.louisvuitton.com/eng-e1/lv-for-unicef/lv-for-unicef#/home