"Гэгээн муза 2016" наадмын бүхий л шагналыг "Ромео Жульетта" жүжгээрээ хамсан найруулагч Н.Наранбаатар энэ жилийн наадмын нээлт, хаалтын ажиллагааг найруулах хүндтэй үүрэг хүлээгээд буй. Шинэлэг, орчин үеийн хэв маягийг түүхэн, сонгодог бүтээлтэй хоршуулах туршлагатай түүнийг үзэгчдийг сонирхолтой тоглолтоор гайхашруулна хэмээсэн хүлээлт хэдийнэ үүсээд буй. Түүний наадамчдыг алмайруулах нээлтийн нууцаас хуваалцъя.