Тулгар төрийн 2225 жил, Их монгол улсын 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадамд зориулан Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" үндэсний түүхэн жүжгийг тоглохоор болжээ. Тус жүжгийг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийг гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, бүжиг дэглээчээр Гавьяат жүжигчин А.Даваахүү нар ажиллаж буй. Гол дүрд Г.Эрдэнэбилэг, С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва нар тоглох аж. Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжгийг ирэх сарын 9,10-нд УДЭТ-т тоглоно.