Орчин цагийн загварын чиг хандлагыг тодорхойлж буй авьяаслаг загвар зохион бүтээгч эгч дүүс Michel&Amazonka нар энэ зуны трендээ дэлгэх гэж буй. Хуучин, хэвшмэл загварыг халж, шинэ хувьсгал хийхээр зэхэж буй тэд энэ зун загварын ертөнцөд шинэ сонирхолтой шийдэл оруулах аж. Тэд монголоос төрсөн алдартнуудын хөргийг бүтээлдээ ашиглаж, хувцас загварт чимэг оруулах гэнэ. Уг бүтээлийнхээ нүүр царайгаар жүжигчин Б.Амарсайханг сонгосон бөгөөд түүнтэй албан ёсоор гэрээ байгуулжээ. Тэд уг трендийнхээ тухай “Худалдан авагчдад өндөр түвшний загварууд тийм ч хэрэгцээтэй биш. Өдөр тутамдаа өмсөж болохоор, гэхдээ гоё харагдах хувцас эрэлхийлдэг үйлчлүүлэгчдэдээ зориулж бид загваруудаа бүтээдэг. Харахад хэчнээн нүд баясмаар урлагийн бүтээл хийлээ ч хүн өмсөхгүй бол залуу загвар зохион бүтээгчид хөл дээрээ босоход хэцүү. Тиймээс хэрэглээнд зориулсан загварууд гаргасан ч зохиомжтой, мэдрэмжтэй хандахыг хичээдэг” гэсэн юм.