ДБЭТ-ын бүжигчид орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилгоор “Nomadic ballet” хэмээх продакшн байгуулжээ. Тус продакшны уран бүтээлчид анхны тоглолтоо энэ сарын 29-нд буюу Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан тоглохоор болсон байна. Уг “Sentiment” буюу “Мэдрэхүй” тоглолт нь неоклассик, сонгодог, модерн хосолсон болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж. “Мэдрэхүй” тоглолт “Корпорэйт” зочид буудлын тоглоллтын танхимд болно.