УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын ажлын байрны албан тушаалд өрсөлдөх ажилтнысонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
.
Ажлынбайранд тавигдах шаардлага |
Ерөнхий шаардлага |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол |
Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй |
Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой |
||
Мэргэжил |
Сонгодог урлагийн чиглэлээр болон нийгмийн ухаан, бизнес хууль зүйн ухаан |
Соёл, урлагийн удирдлага |
||
|
Соёл, урлагийн менежмент |
Нийгмийн удирдлага |
||
Туршлага |
Соёл, урлагийн салбарт 8-аас доошгүй жил ажилласан. Үүнээс 5-аас дээш жил удирдах албан тушаалд ажилласан, төрийн албаны дадлага туршлагатай |
Соёл, урлагийн чиглэлээр олон улсын хэмжээний үйл ажиллагаанд оролцсон. Байгууллага хөгжүүлэх баримт бичиг, төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн туршлагатай |
||
Урчадвар |
Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, Нэгдсэн Үндэсний байгууллагын албан ёсны 2-оос доошгүй гадаадхэлний мэдлэгтэй |
Сонгодог урлагийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн удирдах чадвартай, өөрчлөлтийг удирдан манлайлах, хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, оновчтой захиран зарцуулах,харилцааны өндөрчадвартай |
||
Тусгай шаардлага |
Төрийн албанд үнэнч байх, хууль дээдлэх, ёс зүйндүрмийг чанд сахих |
Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
1. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /Засгийн газрын III байр/-ны 2 дугаар давхрын 210 тоот өрөөнд 2016 оны 04 дугаар сарын 27-ны өдөр ажлын цагаар /08:00-12:00, 13:00-17:00/ хүлээн авч бүртгэнэ.
2. Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ өөрийн биеэр дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна.
1. Төрийн албан хаагчийн анкет(маягт № 1);
2. Боловсролын диплом/эрдмийн зэрэг цол/ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. Монгол улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
5. Ажил байдлын тодорхойлолт/сүүлийн 1-2 жилийн байдлаар/;
6. Тухай ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл(cover letter)
7. 4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг.
8. Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудсанд багтаасан байх/. Хөтөлбөрт байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах талаар тусгасан байх.
9. Шалгалтын үйлчилгээний төлбөр - 20 000 /хорин мянган төгрөг/
Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтыг эрх бүхий байгууллагаас гаргасан журам, аргачлалын дагуу явуулна.
ХАРИЛЦАХ ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР,
201 ТООТ ӨРӨӨ УТАС: 267791, 264531