Дэлхийн аварга шалгаруулах үсчин шалгаруулах "Hair world 2016" тэмцээн өчигдөр БНСУ-д эхэллээ. Монголын үсчид багаараа хүрэл цом, "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан алтан цом хүртсэн баярт мэдээ ирлээ.
Яг одоо манай үсчид шагналаа гардаж байгаа аж.
Ийнхүү монголчууд ДЭЛХИЙН АВАРГА үсчинтэй боллоо.
Дашрамд дуулгахад, С.Мөнхнасан 2005 оноос хойш "Видал" салонд ажиллаж байгаа бөгөөд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноор мастер үсчин Д.Одонгоогийн багт ажиллах эрхтэй болж байсан гэнэ.
http://omchairworld.com/index.php/compete/2016-korea