Поп, акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус дуучин С.Сэрчмаатай хамтран БНХАУ-д өнөөдрөөс эхлэн аялан тоглолтоо эхлүүлж байна.
Хамтлагийн аялан тоглолт Шанхай хотоос эхлэх аж. Шанхайн тоглолтын дараа Хонгконг улсыг зорих гэнэ. Арав хоногийн турш үргэлжлэх тоглолтод нь Beat box Баачка, ӨМӨЗО-ны поп, рок “Цагаан шонхор” хамтлаг оролцох юм.
Тус хамтлаг өнгөрсөн жил БНХАУ-ын “ВТV” телевизээс зохион байгуулсан “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцсон. Улмаар найман мянга гаруй уран бүтээлчээс шилдэг 14-т үлдэж, шилдэг хамтлагаар тодорсон юм. Тэд одоогоор Бээжин, Шанхайн урлагийн менежментийн компанитай хамтран ажиллаж байгаа аж. Тус хамтлагийн Хятад дахь тоглолт, уран бүтээлийг нь “GMP” дуу, бичлэгийн компани хариуцан ажилладаг байна.