2000 онд нээлтээ хийж Монголын үзэгчдийг шуугиулж байсан "Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар анги ирэх дөрөвдүгээр сард үзэгчдийн хүртээл болохоор болжээ.
Залуу гэр бүл, эд хөрөнгө, хүний шунал атаа хорслын тухай өгүүлсэн уг киноны найруулагчаар өмнөх ангийн найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллаж байна. Мөн жүжигчин Д.Хүрэлхүү, А.Адилцэцэг нар дахин гол дүр бүтээхээс гадна жүжигчин Ц.Цэрэнболд, Ц.Алдармаа нар тоглох аж.
Киноны албан ёсны нээлт дөрөвдүгээр сарын 22-ны өдөр "Өргөө" кино театрт болно.