У.Шекспирийн төрсөн нутаг Стратфорд Авонд малтлага хийж, XVIII зууны үед нураагдсан түүний гэрийг дахин сэргээн музей болгохоор болжээ. “The Guardian” сэтгүүлд мэдээлснээр, археологийн малтлага хийсний үр дүнд У.Шекспирийн амьдарч байсан байшинг яг л тэр хэвээр нь дахин сэргээх боломжтой болжээ. Уг байшинг 1759 онд орон нутгийн захиргаатай татварын маргаантай байсан Рэф Фрэнсис Гастелл гэгч нураасан байна. Археологичид гар зурагны тусламжтайгаар гал тогоо, зуух зэрэг нь хаана байсныг илрүүлж, байшинг сэргээн засварлаж байгаа аж. Сэргээн засварлах ажлыг ирэх зургаадугаар сард дуусгаж олон нийтэд толилуулах гэнэ.