Дэлхийн яруу найргийн өдрийг угтан энэ сарын 17-ны өдрийн 16.00 цагт Хүүхдийн төв номын санд уран зохиолын үе үеийг төлөөлсөн 21 яруу найрагч сонгодог хөгжмийн аялгуунд шүлэг найргаа унших ажээ.
Шүлгээ унших 21 найрагчийнхаа бүтээлээр тухайн өдөр номын үзэсгэлэнг дэлгэхээр болсон байна. Хүүхдийн төв номын сангаас санаачлан Р.Чойномын “ӨД” сан, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулах гэж байгаа эл арга хэмжээг үзэж сонирхохыг хүссэн хүн бүхэнд нээлтэй гэнэ.
Харилцах утас 88842471, 99122896