Алдарт "Индиана Жонс" киноны ээлжит анги 2019 онд дэлгэцнээ гарахаар болсон талаар "Walt Disney" мэдэгдлээ хэмээн "Reuters" агентлаг мэдээлжээ. Өмнөх ангиудын адил найруулагч Стивен Спилберг болон гол дүрийн жүжигчин Харрисон Форд нар киноны зураг авалтад оролцож байгаа аж.
Анх 1981 онд "Индиана Жонс. Алдагдсан хөлөг онгоц" кино дэлгэцнээ гарсан бол 1984 онд "Индиана Жонс ба Хувь заяаны сүм", 1989 онд "Индиана Жонс ба загалмайтны сүүлчийн аян дайн" ангиуд гарч хамгийн сүүлд 2008 онд "Индиана Жонс: Болор гавлын эзэнт гүрэн" анги гарсан юм.
Бүх ангийг найруулагч Стивен Спилберг найруулж, гол дүрд нь жүжигчин Харрисон Форд тоглосон бөгөөд “Walt Disney” компани “Индиана Жонс”, “Оддын дайн” зэрэг киноны эрхийг эзэмшдэг “Lucasfilm” компанийг 2012 онд худалдан авсан билээ.