Хэнтий аймгийн нэгэн гэр бүл "Монголын нууц товчоо"-г 100 метр урт эсгийн дээр зээг оёдлоор хатгаж, ширж, Геннисийн номд бүртгүүлэхээр ажиллаж байна. Тэд энэхүү бүтээлээ хоёр сарын өмнөөс эхлүүлсэн бөгөөд одоогоор 20 метрийг нь урлаад буй. Зураач, оёдолчин мэргэжилтэй энэхүү гэр бүлийнхэн “Хан Хэнтийн гар урчууд” компани эрхэлдэг аж. Ганцхан Монголд үйлдвэрлэдэг цагаан эсгийн дээр “Монголын нууц товчоо”-н агуулгыг дан зургаар өгүүлэх эл бүтээлээ ирэх зургадугаар сард бэлэн болгох ажээ.