“Дуудлага”, “Учрал” зэрэг бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон найруулагч Б.Чингүүн адал явдал, хайр дурлалын сэдэвт дараагийн уран бүтээлээ энэ сарын 25-нд хүргэх нь. Тэрбээр уг бүтээлээрээ Монголын кино урлагт шинэ хийц, өнгийг бий болгохыг зорьсон аж. "Өртөө" киноны зохиолын санааг найруулагч өөрөө гаргаж, зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нар хамтран бичжээ. Туслах найруулагчаар жүжигчин Д.Бямбацогт, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй ажилласан байна. Гол дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, “SBN” телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Хулан нар тогложээ. Эл бүтээлд залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон үйл явдлыг хөндөх ч бүхэлд нь өөр цаг үе, нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр харуулах аж.