“Хурд” хамтлагийнхан ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан гуравдугаар сарын 8-нд “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" хоёр тоглолтоор бэлэг барьсан билээ. Тэгвэл тэд үзэгчдийн хүсэлтээр удахгүй болох Цэргийн баяраар дахин тоглохоор болжээ. 1977 онд анх зохиогдож, өнөөдрийг хүртэл эгшиглэсээр байгаа "Цэргийн бодол" дуугаар нэрлэсэн уг тоглолт энэ сарын 18-нд "Сastle" клубт болох аж. Тоглолтыг зөвхөн 600 үзэгчид зориулан “VIP” хэлбэрээр хийх гэнэ.