“Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркийн хамтарсан тоглолтыг “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ, Монголын үндэсний цирктэй хамтран гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Шилдэг циркчидийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай жүжигчид манай улсад хүрэлцэн ирнэ. Дэлхийн 15 орны циркийн жүжигчдийн хамтарсан тоглолтод араатны хаан арслан, алиа сармагчин, лам гөрөөс гээд олон амьтан бас оролцох гэнэ.
Тоглолт энэ 26-наас ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ. Тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаарч 15-30 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Харин тус тоглолтын хэвлэлийн бага хурал 3 сарын 14 буюу даваа гаригийн 11.00 цагт Монголын үндэсний циркт(АСА) болно.