МИАТ компани, “Жанцанноров” сантай хамтран ажиллахаар болж, гэрээ байгууллаа. Ингэснээр Монгол хөгжим агаарын орон зайд анх удаа худалдаалагдах гэж буй юм. МИАТ-ын бүх нислэгээс Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын 10 цомгоос сонгон худалдаж авч болох гэнэ. Онгоц доторх “Sky shop” сэтгүүлээс цомгуудын тухай мэдээллийг авах боломжтой бѳгѳѳд тусгай нэг сувгаар түүний бүтээлүүдийг сонсох боломжтой аж.
Мөн онгоц хөөрөх хүртэлх хугацаа болон газардсаны дараа зогсоол хүртэл явах үед Н.Жанцанноров гуайн бүтээлийг онгоцонд эгшиглүүлэх юм билээ.
Дашрамд дуулгахад, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын анхны цомог 1998 онд худалдаанд гарч байсан бол 10 дахь цомог болох “Оюу эрдэнийн говь” удахгүй хэвлэлтээс гарах аж.