Хятадын онлайн худалдааны үйлчилгээ явуулдаг Алибаба компани өөрийн анхны Интернэт холболттой “Roewe City” нэртэй SUV ангиллын ухаалаг автомашинаа танилцуулахаар болжээ.
Тэд машиныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллээгүй байгаа ч Хятадын зах зээлд 2016 оны хоёрдугаар хагаст гаргахаар зэхэж буйгаа зарласан байна.
Дашрамд дурдахад, Хятадын компаниуд ухаалаг автомашин хөгжүүлэх чиглэлд нэлээд анхаарах болсон. 2014 оны аравдугаар сард Германы Deutsche Telecom интернэт холболттой машины платформоо China Mobile-д нийлүүлэхээр болсноо зарлаж байв. Бас нэгэн технологийн аварга компани болох Baidu хайлтын системийн оператор өөрийн ухаалаг автомашинаа 2015 оны сүүлээр гаргахаа зарлаж байсан юм.
Эх сурвалж: http://qz.com/635073/alibaba-is-about-to-unveil-its-first-car-an-internet-connected-suv/