Франц хэлтэн орнуудын кино наадам энэ сарын 12-13-нд “Тэнгис” кино театрт долоо дахь удаагаа болно. Монгол дахь Францын ЭСЯ, Монгол, Францын төвөөс санаачлан Швейцарийн хөгжлийн агентлаг, Канадын ЭСЯ, “Алтан хальс” холбоо хамтран зохион байгуулах эл арга хэмжээний үеэр олон улсын кино наадмаас шагнал хүртсэн Франц, Швейцарь, Канад, Бельги, Итали, Египет, Ливан зэрэг орны франц хэл дээрх долоон киног үзүүлэх юм. Наадмын нээлтэд Швейцарийн кино найруулагч Фредерик Бэйлиф оролцох аж. Нээлтийн ёслолын дараа кино сонирхогч, уран бүтээлчдэд зориулсан хэлэлцүүлэг болно.