Үргэлж цоглог, эрч хүчтэй, хөдөлмөрч эмэгтэй хэмээн тодорхойлогддог гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаa АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглохоор өчигдөр хүлгийн жолоо залжээ. Энэ тухайгаа тэрбээр фэйсбүүктээ “Та эх орныхоо хаана төрсөн нь хамаагүй, унасан газар, угаасан ус тань Монгол. Та энэ дэлхийн аль өнцөг буланд ажиллаж, амьдарч байгаагаас үл хамаарч зүрх тань монгол, таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил монгол, хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. АНУ-ын Чикаго, Дэнвер, Сийтл, Вашингтон, Сан-Франциско хотын хөх тэнгэрт миний дуунууд эгшиглэх болно. "Нандин учрал" тоглолтоор уулзацгаая, намайг хүлээж байгаарай” хэмээжээ. Тоглолт энэ сарын 5-27-нд болох аж.