Энэ жилийн Академийн шагналд нэр дэвшигчдэд өөрчлөлт гарсангүй гэж хүний эрхий төлөө тэмцэгч, африк гаралтай америк Аль Шарптон Холливуудад жагсаал зохион байгуулжээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон газрын ойролцоо болсон жагсаалд 50 орчим хүн оролцсон ба жүжигчний дөрвөн шагналд африк гаралтай нэг ч америк нэр дэвшээгүй нь олны шүүмжлэлийг дагуулжээ.
"Энэ зөвхөн энэ жил болж буй асуудал биш. Кино урлаг, шинжлэх ухааны академи өнгөрсөн жил бас л зөвхөн цагаан арьстай жүжигчдийг нэр дэвшүүлсэн. Академи өөрчлөлт хийнэ гэсэн боловч тэгсэнгүй" гэж тэрбээр жагсаалын үеэр мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, шагналыг хэн хүртэх ёстой тухай бид яриагүй, Африк гаралтай америкчууд үйл явцад орж чадалгүй, шагналаас системтэйгээр хасагдаж байгааг онцолжээ.
Цагаан арьстнуудыг нэр дэвшүүлж, нэг талыг баримталж байна гэж тэрбээр Академийг бурууж байгаа юм.