Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн хэдэн сая шүтэн бишрэгчдийн твиттер болон фэйсбүүкээр дамжуулан түүнд хүргэж буй үгс бол Лео "Өнөөдөр бол чиний үдэш. "Учир нь хэдхэн хормын дараа Америкийн Кино академийн хамгийн томд тооцогддог “Оскар”-ын шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслол болох гэж байна. Лео энэ удаагийн Оскарт "Амилсан чөтгөр" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид өрсөлдөж байгаа юм.
Түүнийг "шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртэнэ гэдэгт дэлхий дахин итгэлтэй байгаа. Гэвч “Дани охин” бүтээлээрээ Эдди Редмани түүний эсрэг хүчтэй өрсөлдөгчөөр зогсож байна.
Өнөөдөр 41 настай Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо анх 14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьж 19 настай байхдаа “Гилберт Грейп” киноны туслах дүрээр "туслах дүр"-ийн шагналд Оскарт дэвшиж байсан аж.
Түүнээс хойш “Ромео Жулетта”,”Титаник”, “Нью-Йоркийн дээрэмчин”, “Чаддаг юм бол намайг барь”, ”Авиатор”, “Уолл стрийтийн чоно” зэрэг цөөнгүй киногоороо уг шагналд нэр дэвшсэн ч хүртэж амжаагүй л явна.