Олон улсын амьд хөгжмийн фестивалийн 2016 оны аялан тоглолт ирэх гуравдугаар сарын 15-22-нд Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт болно. Энэ удаагийн фестивалийн хүрээнд АНУ-ын Техас мужаас “Noise Revival Orchestra”, Испанийн Мадрид хотоос “Planeta Lem” хамтлаг, БНХАУ-ын Шанхай хотоос DJ B.O нар оролцох юм.
Хөтөлбөрт гуравдугаар сарын 16-нд Дархан-Уул аймагт амьд хөгжмийн тоглолт, 17-нд “Ger Sesions”-д, 18-нд “Red Hero Live”, 19-нд Улсын Филармонийн тайзнаа Монгол Улсын симфони найрал хөгжимтэй хамтарсан “Рок ба сонгодог” тоглолт, 20-нд хуучны дуугүй кино амьд хөгжимтэй нийлсэн сонирхолтой үзүүлбэр шоу болно.
Зохион байгуулагчаар “Арт гэр” энтертайнмент, Шанхайн уран бүтээлч Ту Жам нар ажиллана.