“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнөөс ахмадуудад зориулсан “Бурхан буурлууд” тоглолтынх нь талаар утсаар холбогдон тодрууллаа.
-Та жил бүр “Бурхан буурлууд” тоглолт хийдэг. Энэ удаагийн тоглолтын тов гарсан уу?
-“Бурхан буурлууд” тоглолтоо ахмадуудад зориулж тоглоод долоон хавар болжээ. Тоглолтын тов хараахан гараагүй. Ямар ч байсан хоёр өдөр дараалж тоглохоор төлөвлөсөн.
-Өмнөх жилүүдийн тоглолтоос ямар онцлогтой болох вэ?
-Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Цэргийн баярт зориулан тоглохоор бэлтгэж байна. Улсын филармонийн симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох тоглолтоо ахмадуудад зориулан үнэ төлбөргүй толилуулна.
-“Номин талст” хамтлагийнхан тун удахгүй АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолт эхлүүлнэ гэж сонссон.
-АНУ дахь Монголчуудын холбооноос тоглолт хийх санал тавьсан. Ирэх сарын 5-18-нд АНУ-ын Чикаго, Сийтл, Лос-Анжелес, Сан-Франциско, Вашингтон хотод тоглоно.
А.ХАЛИУН