Хамгийн сүүлд болсон Victoria`s seret-ийн загварын шоуны үеэр Кендал Женнер болон Гиги Хадид нар гол дүр болсон боловч энэ нь тэднийг "сахиусан тэнгэр" болгож чадсангүй. Victoria secret дотуур хувцасны 50 загвар өмсөгчтэй хэдий ч тэднээс ердөө 15 нь л "сахиусан тэнгэр" гэж нэрлэгдэн далавчаар гоёдог билээ.
Өнгөрсөн Бямба гаригт өөрийн "далавч"-ыг зүүх шинэхэн сахиусан тэнгэрийг зарлалаа. Хүн бүр хэн Хайди Клум, Адриана Лима, Тайра Бенкс нарын эгнээнд багтах бол гэдгийг мэдэхийг хүлээж байсан юм.
Тэгвэл шинэ сахиусан тэнгэрээр 2013 оноос Victoria`s secret-д орж ирсэн 22 настай Данийн уугуул иргэн Жосефинн Скривер тодорсон байна.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Би одоо маш их аз жаргалтай өөртөө ч итгэж чадахгүй байна. Намайг сахиусан тэнгэрийн гэр бүлийн гишүүн болгосонд баярлалаа " гэж бичжээ.