Дунд сургуулийн сурагч байхаасаа дотно нөхөрлөсөн гурван найз Жавхаа, Билгээ, Төмкө нар нэгэн оройг наргиж өнгөрүүлнэ. Гэтэл өглөө сэрэхэд тэднийд хэнийх нь мэдэгдэхгүй нялх охиныг, зурвастай хамт үлдээсэн байлаа.
Урд орой нь хэтрүүлэн уучихсан тэд юу болж өнгөрснийг ч санахгүй. Тэд бяцхан охиныг цагдаагийн газар, асрамжийн газарт аваачиж өгөх гэсэн ч бүтэлгүйтнэ. Бүр төөрүүлэх талаар ч ярилцана. Цаг хугацаа өнгөрсөөр нэг мэдэхэд бүтэн жил өнгөрч, гурван найзын амьдрал орвонгоороо эргэжээ.
Нялх хүүхдээс зүрхшээж, ад үзэж байсан тэд охины гурван аав болсон байлаа. Гэтэл нэгэн орой тэдний хаалгыг үл таних эмэгтэй тогшин, өөрийгөө охины ээж гэж танилцуулах нь тэр.
Ганц бие гурван залуу хэрхэн бяцхан охиноос болон томоожиж, тэднийг хашраасан жаахан охин хэнийх нь хүүхэд болж таарахыг, тэдэнд тохиолдсон хөгжилтэй түүхийг “Эхнэрийн эзгүйд” киноноос тольдоорой.
Эл киног “Green” фильм болон “Spot” энтертайнментийнхэн хамтран бүтээжээ. Кино зохиолыг А.Баярсайхан бичиж, Г.Содбилэг найруулан, гол дүрд жүжигчин Д.Хосбаяр, “Black box” театрын жүжигчин С.Баасанжаргал, Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин Д.Энхбат нар тогложээ.
Халиун