Арабын нэгдсэн Эмиратад хоёр жилд нэг удаа болдог моно жүжгийн олон улсын наадам өнөөдөр эхэллээ. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх долоо дахь удаагийн наадамд Гэгээн Муза болон бусад олон улсын театрын наадмуудад амжилттай оролцож байсан моно жүжгээс сонгон шалгаруулж, оролцуулахаар болсон.
Ардын жүжигчин С.Сарантуяа "ХАТАГТАЙ МАКБЕТ" жүжгээрээ олон улсын моно жүжгийн наадамд анх удаа оролцохоор болж Арабын нэгдсэн Эмиратыг зорилоо. Тэрбээр хоёрдугаар сарын 22-нд Фүжайрагийн "Диба" театрт жүжгээ тоглох аж.
Энэ удаагийн нэг хүний жүжгийн наадамд Англи, ОХУ, Монгол, Польш, Турк, Марокко, Ливан зэрэг 12 орны уран бүтээлч оролцох юм байна.