Мисс Х.Бадамгэрэл Дубайн загварын долоо хоногт оролцохоор болжээ.
Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн загварын долоо хоног энэ сарын 20-ноос Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод эхэлнэ. Тус загварын наадмыг зохион байгуулагчид Х.Бадамгэрэлийн чадварыг ихээхэн онцолж байгаа аж. Тиймээс түүний ковер зургийг загварын долоо хоногийн рекламны нүүр царай болгожээ.
Дашрамд дуулгахад, энэхүү загварын долоо хоногт дэлхийн олон шилдэг моделиуд оролцож буй бөгөөд шоуны үеэр шилдэг загвар өмсөгчийг шалгаруулах юм байна.