“Дани бүсгүй”-н талаар сонирхолтой баримт хүргэе
- Данийн байгалийн зураач, хүйсээ солиулах мэс засалд анх орсон трансжендер Лили Элбэ болон түүний гэргий хөрөг зураач Герда Вегенер нарын амьдралыг өгүүлсэн “Дани бүсгүй” кино бодит түүхээсээ бага зэрэг зөрүүтэй.
Тухайлбал, Лили хүйсээ солиулах хагалгаанд орж, нас бартлаа Францын уран зургийн дилер Клаудтай үерхэж байсан бөгөөд түүнтэй гэрлэн, хүүхэдтэй болохыг хүсдэг ч уг кинонд тэр залууг дурдаагүй.
- Лили үнэндээ хүйс солиулах хагалгаанд таван удаа орсон бол хоёр дахь мэс заслын дараа өөд болж буйгаар эл кинонд дүрсэлжээ.
- Гердагийн дүрд анх Чарльз Терон сонгогджээ. Гэвч тэрбээр төслөөс татгалзаж, Гвинет Пэлтрау оронд нь ажиллахаар болсон байна. Жүжигчин бүсгүй мөн л төсөлд ажиллахаа больж, Ума Турман, эсвэл Марион Коттилард Гердагийн дүрд тоглоно гэх цуу яриа тархжээ.
2011 оны хоёрдугаар сард кино мэдээллийн хуудсуудад “Долдугаар сараас киноны зургийг авч эхэлж, Ричел Уайс гол дүрд тоглоно” гэж зарласан ч Алисиа Векендер эл дүрийг амилуулсан билээ.
- Эдди Рэдмэйний хувьд энэ нь эмэгтэйн дүрд тоглосон анхны тохиолдол биш. Тэрбээр “Глобус” театрт Шекспирийн “Арванхоёр дахь шөнө” жүжгийн Виолагийн дүрд 2002 онд тогложээ. Найруулагч Том Хүүпер үүнийг нь үндэслэн түүнийг Лилигийн дүрд анхнаас нь л сонгосон гэдэг.
- Герда Вегенерийн өөрийгөө дүрсэлсэн зургаас нь үзвэл тэрбээр шаргал үс, цэнхэр нүд, цонхигор царайтай. Харин Алисиа Векендер хар үс, бор нүд, чидун жимсний өнгөт арьстай болохоор тэрбээр хиймэл үс, линз зүүж тогложээ.
- “Дани бүсгүй” кино ёс суртахууныг завхруулсан гэх үндэслэлээр Катар, Арабын нэгдсэн Эмират, Оман, Бахрейн, Йордан, Кувейтэд гаргахыг хориглосон байна.
- 30.92 сая ам.долларын ашиг олсон киноны үзэгчдийн 58 хувь нь эмэгтэй, 67 хувь нь 40-өөс дээш насныхан байжээ.
Б.ТАЙВАН