Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай өгүүлэх "Путин" киноны гол дүрд тоглохоор болжээ.
Энэхүү киног 2017 оны хавар нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ ондоо багтаан зураг авалтыг нь хийх аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путиний тухай өгүүлж, улс төрийн триллер төрлөөр бүтээх энэхүү кино нь улс төрийн гэмт хэргийг харуулах бөгөөд киноны зураг авалтыг Орос, АНУ, Европт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Леонардо Ди Кадрио сонинд өгсөн ярицлагадаа “Путин өөрөө маш сонирхолтой дүр, тиймээс түүний дүрд тоглохдоо дуртай байх болно” гэж хэлж байжээ.