Азийн шилдэг дизайнеруудын оролцдог "Asian Fashion Festival"-аас Гранпри Шагнал хүртсэн Монголын топ таван дизайнерийн нэг Д.Отгонжаргал ээлжит коллекцио танилцууллаа.
Өнгөрсөн жил өөрийн бие даасан “O Couture-high fashion show”-гаа амжилттай зохион байгуулсан түүний сар шинийн баярт зориулан гаргасан загварууд чамин хийц бүхий, гар аргаар урласан, нэг загвараас цор ганц л бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм.
Мөн түүний загваруудын моделиор Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг ажилласан байна.