"Facebook" компанийн орлого өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарынхаа хоёр дахин нэмэгдсэн байна.
2015 оны 12 дугаар сар хүртэлх 3 сард тус компаний цэвэр ашиг 1,56 тэрбум доллар хүрчээ. Өмнөх улиралд энэ үзүүлэлт 201 сая доллар байсан байна.
Нийт олсон орлогын 80 хувийг гар утасны зар сурталчилгаа бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ Нью-Йоркийн хөрөнгийн биржид фэйсбүүкийн хувьцаа борлуулагдаж эхэлснээс хэдхэн цагийн дараа 8,7 хувиар өссөн нь урьдчилан таамаглаж байснаас өндөр үзүүлэлт болсон байна. Тус компанийн 2015 оны орлого 44 хувиар өсөж, 17.9 тэрбум доллар болсон бол цэвэр ашиг нь 800 сая доллароос 3.7 тэрбум доллар болж өсжээ