"Миний найз" дуугаараа олны танил болсон дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтарч дуулжээ.
Ноён Бондгор "Би Бондгор биш" нэртэй шинэ цомгоо сар шинийн үеэр худалдаанд гаргах гэж байгаа гэнэ. Цомог нь 18 дуунаас бүрдэх бөгөөд олны сонсох дуртай хит дуунууд нь орж байгаа аж. Тэрбээр, цомогт багтах “Чи бидэн хоёр” шинэ дуугаа Г.Уянга гишүүнтэй хамтарч дуулжээ.
Шинэ цомгоо гаргасны дараа гуравдугаар сард анхны бие даасан тоглолтоо хийх аж. Тоглолтоо бусдаас өөрөөр, өвөрмөцөөр, үзэгчдэд сайхан бүхнийг мэдрүүлж хийхээр төлөвлөсөн гэнэ.