Нууц албаны тагнуулч Жеймс Бондын тухай цувралын сүүлийн анги болох "007:Спектр"-ийн зураг авалтад ашигласан эд зүйлсийн буяны дуудлага худалдааг “Christie’s” ордон хоёрдугаар сард зохион байгуулахаар болжээ.
Уг дуудлага худалдаа 2 үе шаттай явагдах ба хоёрдугаар сарын 16-23-ны өдрүүдэд болно.
Онлайн худалдаанд жүжигчин Даниэл Крейг, найруулагч Сэм Мендес зэрэг зураг авалтын багийнхны "тусгайлан өгсөн" эд зүйлсийг худалдаалах аж.
Харин хоёрдугаар сарын 18-нд болох дуудлага худалдаа зөвхөн урилгаар оролцох хүмүүсийн дунд явагдах ба тэр үед Эстон Мартины инженерүүдийн "Бонд" тусгай кинонд зориулан бүтээсэн цуврал автомашины "Aston Martin DB10" загварыг худалдаалах юм.
Дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг “Хил хязгааргүй эмч нар”, НҮБ-ын минатай тэмцэх алба зэрэг буяны болон олон нийтийн байгууллагуудад шилжүүлэх аж.